Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2026 оны аравдугаар сарын 3-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архвдугаар сарын 3-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-16.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР