Владимир Зеленский Украины F-16 сөнөөгч онгоцуудын бараг тал хувь нь Европын орнуудад засвар үйлчилгээ хийлгэхээр хэт удаан хугацаанд байрлаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Британийн Financial Times (FT) сонин мэдээлсэн байна.
Нийтлэлд "Зеленскийн хэлснээр, хэт олон онгоц буюу ойролцоогоор тал хувь нь Европт засвар, техникийн үйлчилгээ хийлгэхээр удаан хугацаагаар саатаж байгаа аж.
Түүний хэлснээр, зарим онгоц буцаж ирэхдээ маш их хугацаа алдсан тул сөнөөгч онгоцууд хамгийн их шаардлагатай байсан үед Украин чухал, үнэтэй цаг хугацаагаа алдсан” гэж дурджээ.
Үүнээс өмнө The Wall Street Journal сонин Украины эрх баригчид F-16 онгоцуудын техникийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол оны эцэс гэхэд ажиллагаанд бүрэн бэлэн нэг ч F-16-гүй болох эрсдэлтэй байж болзошгүй талаар мэдээлсэн аж.
Эх сурвалж: TASS