АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, Вашингтон Украинд санал болгосон зарим маш хүчтэй зэвсгийн зориулалттай сум, хэрэгслээс Владимир Зеленский татгалзсан байна. Трамп "Учир нь, Украинд тэдгээрийг ашиглахад шаардлагатай онгоц болон бусад тоног төхөөрөмж байхгүй байсан" гэж мэдэгджээ.
Трамп энэ талаар TIME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ярилцлагын бүрэн бичгэн тэмдэглэлд түүний дараах мэдэгдэл оржээ:
Трамп “Ерөнхийлөгч Зеленский авахыг хүсээгүй сум, хэрэгслүүд бий. Гэхдээ тэдгээр нь маш хүчтэй. Тэр авахыг хүсээгүй. Учир нь, түүнд эдгээр сумыг ашиглах шаардлагатай онгоц болон бусад зүйлс байгаагүй” гэжээ.
TIME-ийн ярилцлагын бичгэн тэмдэглэлийг нийтэлсэн хувилбарт Трамп мөн "АНУ сүүлийн зургаан сарын хугацаанд зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж буй, өмнөх ерөнхийлөгч Жо Байден Украинд маш их хэмжээний сум, хэрэгсэл нийлүүлсэн" гэж хэлсэн байна.
Мөн АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шинэ үйлдвэрүүд байгуулж, үйлдвэрлэлийг эрчимжүүлж байгаа талаар дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI