Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” худалдааны төвд ажилласан. Үүний дараа тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн билээ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, улс оронд хулгай, дээрэм хэрээс хэтэрч, төсөл, тендерээс гадна иргэдийн амьжиргаа, хүнсний хэрэглээнд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж шүүмжилсэн.
Тэрбээр “Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа. Үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8000 орчим тонн мах нөөцөлсөн бол энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн.
Есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийж, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлсэн. Нөөцийн махыг 386 цэгээр борлуулж байгаа” гэсэн юм.
Дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Н.Учрал аа, чиний толгой хүрэхгүй. Чи бол мангар бацаан. Чи миний зовлогыг л хар гэрт хорино уу гэхээс миний зориг, зүрхийг хорьж чадахгүй...
...Ажил хийе, ард түмний төлөө зүтгэе, ажлын ард гаръя, өөр дээрээ гал авъя гэдэг хүн ховордчихсон байна" хэмээн онцлон хэллээ.