АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ормузын хоолойд АНУ-ын тавьж буй хяналттай холбоотой нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй" гэж мэдэгдэв.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Одоогийн байдлаар Ормузын хоолойгоор асар их хэмжээний газрын тос тээвэрлэгдэж байна.
Бид үүнийг хянаж байгаа. Бүрэн хяналтдаа байлгаж байна. Гэхдээ нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж болно гэж би үзэж байна” хэмээн хэлжээ.
Трамп мөн сүүлийн хоёр хоногт Ормузын хоолойгоор түүхэнд байгаагүй их хэмжээний газрын тос тээвэрлэгдсэн талаар мэдэгдсэн байна.
Ормузын хоолой нь Персийн булангаас Арабын тэнгист хүрэх стратегийн чухал усан зам бөгөөд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол чиглэлүүдийн нэг юм.
Эх сурвалж: TASS