Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өглөө /2026.09.30/ 9 цаг орчимд баавгай үзэгдсэн дуудлага мэдээлэл малчин иргэнээс тус бүсийн  хамгаалалтын захиргаанд ирсэн байна. 

Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагчид ажиллаж байрлалыг тогтоон, холбогдох албаныханд мэдэгдэж, дараагийн шатны арга хэмжээг авч ажиллав. Тодруулбал,

БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагчид, Малын эмч Ж.Гэрэлтуяа Амьтан судлаач, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийг төлөөлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 23 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа. 

Баавгайг унтуулах буугаар нойрсуулсны дараа, нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоон, үс, шүлс, цус зэргээс 3 төрлийн сорьцын дээжийг судалгаа шинжилгээний зориулалтаар авав. Улмаар тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцагтай зөөвөрлөн Хан хэнтийн нурууны бүсэд байгальд нь тавих юм. 

No photo description available.

May be an image of text

No photo description available.

No photo description available.

May be an image of kinkajou

May be an image of panda

No photo description available.