ОХУ-ын зэвсэгт хүчин есдүгээр сарын 30-ны орой Украины хэд хэдэн бүс нутагт дахин өргөн хүрээний цохилт өгчээ.
Киев хотод дрон агуулахын барилгыг онож, мөн орон сууцны барилга, кафе, бусад аж ахуйн нэгж, автомашинууд гэмтсэн байна. Одесса хотод дрон бизнесийн төвийг оножээ. Киев мужийн таван дүүрэгт барилга байгууламж, автомашинууд эвдэрч, Борисполь дүүрэгт нэг эмэгтэй шархадсан байна.
Мөн Сумы хотод удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт өгсний улмаас зургаан хүн шархадсан гэх урьдчилсан мэдээлэл гарчээ. Орон сууцны барилгууд эвдэрч, нэг барилгын дээвэр шатсан байна.
Украины зарим бүсэд цахилгаан хязгаарлана
“Укрэнерго” компани "ОХУ-ын эрчим хүчний байгууламжид хийсэн халдлагын улмаас Украины эрчим хүчний системд хүндрэл үүссэн" гэж мэдээлжээ. Иймд аравдугаар сарын 1-нээс зарим бүс нутагт цахилгаан хэрэглээг хязгаарлах аж.
Үйлдвэр, бизнесийн байгууллагуудад 08:00-21:00 цагийн хооронд чадлын хязгаарлалт хэрэгжүүлэх бол бүх хэрэглэгчдэд 08:00-11:00, 16:00-21:00 цагт цагийн хуваарийн дагуу цахилгаан таслахаар болжээ.
Эх сурвалж: DW