Казакстан Улсын Туркестан хотод Олон улсын таеквондогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ баг амжилтаар дүүрэн байж, эх орныхоо нэрийг дуурсгав.
Медаль хүртсэн тамирчид:
Б.Ариунтуяа — “Мастер Gold” ангилал, 1-р дангийн төрөл — Алтан медаль
Д.Анударь — 10–11 насны 1-р дангийн төрөл — Алтан медаль
С.Болортулга — “Мастер Silver” ангилал, 66 кг — Алтан медаль
А.Дөлгөөн — “Мастер Silver” ангилал, 66 кг — Алтан медаль
З.Мөнххүслэн — 12–13 насны 1-р дангийн төрөл — Алтан медаль
”Мастер Silver” ангиллын эрэгтэй багийн тулааны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртжээ. Монголын шигшээ баг тэмцээний эхний өдрийг гурван алт, гурван мөнгөн медалийн амжилтаар өндөрлүүлэв.