2026 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-ноос 30-нд албан ёсны айлчлал хийнэ.
Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна.
07:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Д.Сүхбаатарын талбай дээр бүх нийтийн биеийн тамирын өглөөний дасгал болно.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно.
11:40 цагт: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээнэ.
12:00 цагт: Content linked-Mongolian art studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнгийн нээлт “Норпэй” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.
-Үндэсний мод тарих өдрүүд 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн 10 дугаар сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл “Aichi International Arena”-д эхэлнэ.
-Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн Нагояа хотын “Inae Sports Center”-д эхэлнэ.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.