ABC13 телевиз SpaceX компанийн мэдээллээс иш татан мэдээлснээр, Starship сансрын хөлөг усанд буусны дараа дэлбэрсэн явдлыг хэвийн нөхцөл байдал гэж үзэж байгаа аж.

SpaceX-ийн мэдэгдэлд “Дэлбэрэлт нь хөлөг усанд буусантай холбоотой. Учир нь, уг хөлөг хүйтэн усанд буух зориулалттай бүтээгдээгүй” гэж дурджээ.

Тус компани мөн уг явдлыг техникийн доголдол гэж үзэхгүй, нислэгийн даалгавар амжилтгүй болсныг илтгэхгүй гэж онцолсон байна.

Компанийн мэдээлснээр, нислэгээ дуусгасны дараа Starship хөлөг дэлхийн агаар мандалд дахин орж, тоормослох маневр хийсний дараа босоо чиглэлээр уруудан, Чилийн эргээс баруун зүгт орших Номхон далайн усан бүсэд буужээ.

Хөлөг бүрэн усан дор орсны дараа хүчтэй гэрэл цахилан, улмаар дэлбэрэлт болсон байна. Үүний дараа хөлгийн хэлтэрхийнүүд янз бүрийн чиглэлд таржээ.

Өмнө нь SpaceX компанийн тэргүүн Илон Маск хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтнийг бүх нийтээр элбэг хангалуун амьдрах эрин үе рүү хөтөлж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Эх сурвалж: AIF