ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Оросыг ялах, тус улсын иргэдийг айлган сүрдүүлэх боломжгүй бөгөөд эцэст нь ялалт Оросын талд байна" гэж мэдэгджээ. Оросын төрийн тэргүүн "ОХУ-ын иргэд бол тэсвэр хатуужилтай, зоригтой, боловсролтой хүмүүс" гэж хэлсэн байна.
Тэрбээр улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр “Ийм хүмүүсийг айлган сүрдүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Ийм хүмүүс болон ийм улсыг ялах боломжгүй. Тиймээс ялалт яах аргагүй бидний талд байна” гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ Владимир Путин "Сонгуулийн үр дүн Оросын иргэд “тусгай цэргийн ажиллагаанд” оролцож буй цэргүүдийг дэмжиж буйг дахин нотолсон" гэж онцолжээ.
ОХУ-ын Төрийн думын сонгууль есдүгээр сарын 18-наас 20-нд болов
Сонгуулийн дүнгээр “Единая Россия” нам 349 мандат авчээ. Харин ОХУ-ын Коммунист нам (КПРФ) 37 суудал, ЛДПР 23 суудал, “Новые люди” нам 19 суудал, “Справедливая Россия” нам 17 суудал тус тус авсан байна.
Мөн “Родина” нам нэг мандат авч, бие даан нэр дэвшигчид дөрвөн мандат хүртжээ.
Эх сурвалж: AIF