НАТО-гийн Европ дахь дээд командлагч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Алексус Гринкевич "Оросоос Европын орнуудад явуулж буй гэх хорлон сүйтгэх болон тогтворгүйжүүлэх ажиллагаа Украинд үзүүлэх дэмжлэгийг зогсоох зорилгодоо хүрээгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр есдүгээр сарын 28-нд Европын парламентын Аюулгүй байдал, батлан хамгаалахын хорооны хуралдаанд оролцохдоо "Европын орнууд ийм үйлдэлд хариу өгөхдөө тэдгээрийн хариуцагчийг олон нийтэд ил тод мэдээлж, Украины дэмжлэгийг үргэлжлүүлэх нь зүйтэй" гэж үзэж буйгаа хэлсэн байна.

Гринкевичийн хэлснээр, Европ дахь ийм төрлийн ажиллагаа сүүлийн үед улам ил тод болж байгаа аж. Тэрбээр Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудалд тэсрэх бодис бүхий дрон илэрсэн болон Данийн нисдэг тэрэгтэй холбоотой есдүгээр сарын үйл явдлуудыг жишээ болгон дурджээ.

Европын парламент ч сүүлийн үед Оросоос ирж буй гэж үзэж буй кибер халдлага, мэдээллийн нөлөөлөл, дэд бүтцийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа, дронтой холбоотой зөрчлүүд зэрэг эрсдэлийг хэлэлцэж байгаа аж.

Тус парламент есдүгээр сарын 16-нд "эрлийз дайн"-ы аюул занал болон ЕХ-ны чухал дэд бүтцийг хамгаалах тухай тогтоол баталсан байна.

Эх сурвалж: DW