Францын “Лилль” клубын хагас хамгаалагч Этан Мбаппе Аваргуудын лигийн үндсэн шатны гурван тоглолтод оролцох эрхгүй боллоо.

Түүнийг Испанийн “Бетис” багтай хийсэн эхний тойргийн тоглолтын үеэр өрсөлдөгчийнхөө нүүрэнд гар хүрсэн үйлдлийнх нь төлөө Европын хөлбөмбөгийн холбоодын холбоо (УЕФА)-ноос гурван тоглолтод тоглох эрхийг нь хасжээ.

Этан Мбаппе уг тоглолтын үеэр “Бетис”-ийн хамгаалагч Натан руу гараа савлахдаа нүүрэнд нь цохисон аж. “Лилль” тус тоглолтод 2:3-аар хожигджээ.

Этан Мбаппе “Арсенал”, “Галатасарай”, “Бодё-Глимт” багуудын эсрэг хийх тоглолтуудыг ийн өнжихөөр болсон байна.

Этан Мбаппе нь Испанийн “Реал Мадрид” болон Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе-ийн дүү юм.

Эх сурвалж: TASS