Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, "Альтернатив" эмнэлгийн 5 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж,

May be an image of crowd and text

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. 

May be an image of crowd and text

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Нэгдэл клуб, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Өрнөх цамхаг ХХК, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарчээ. 

May be an image of one or more people, people performing martial arts and text

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Э.Мөнхжаргал, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Шаравдорж нар үлдэв. 

Дараагийн барилдаан аравдугаар сарын 3-ны бямба гарагт 13:00 цагаас Нутгийн Буян Группийн 30 жилийн ойн нэрэмжит, намрын нээлтийн улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.