Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич есдүгээр сарын 27-ны орой огцрох өргөдөлдөө гарын үсэг зуржээ. Сербийн Засгийн газрын албан ёсны мэдээллээр, тэрбээр удахгүй болох парламентын сонгуульд жирийн иргэний хувиар оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Вучичийн бүрэн эрхийг Үндэсний Ассамблейн дарга Ана Брнабич түр орлон гүйцэтгэхээр болжээ. Сербийн албан ёсны мэдээллээр, Брнабич ерөнхийлөгчийн үүргийг шинэ ерөнхийлөгч сонгогдох хүртэл хэрэгжүүлэх аж.
Үүний зэрэгцээ Серб улс аравдугаар сарын 25-нд ээлжит бус парламентын сонгууль явуулахаар товлосон байна. Сербийн Засгийн газар "Ерөнхийлөгчийн шинэ сонгуулийг мөн оны арванхоёрдугаар сарын эцэс гэхэд зохион байгуулах ёстой" гэж мэдээлжээ.
Reuters-ийн мэдээлснээр, Вучич ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч Сербийн улс төрөөс бүрэн гарахгүй бөгөөд парламентын сонгуулийн дараа Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших боломжтой гэж өмнө нь мэдэгдэж байсан аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI, REUTERS