Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Есдүгээр сард ОХУ-аас Украины нутаг дэвсгэр рүү харвасан пуужинт “Шахед” дронуудын ойролцоогоор 45 хувийг Украины агаарын довтолгооноос хамгаалах систем устгаж, саатуулж чадаагүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр есдүгээр сарын 26-ны оройн мэдэгдэлдээ ОХУ энэ сард 2730 гаруй пуужинт дрон ашигласнаас 1500 гаруйг нь устгасан буюу саатуулсан гэж хэлсэн байна.

Зеленский эдгээр дроныг таслан зогсоох түвшин одоогийн байдлаар 55 орчим хувьтай буй талаар мэдээлж, “Харамсалтай нь, нэлээд хэсэг нь тодорхой байндаа тусаж байна” хэмээн хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллээр, тус улс пуужинт дронуудыг таслан зогсоох зориулалттай өндөр хурдны дрон-амдан сөнөөгч үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа аж. Есдүгээр сарын 25-нд болсон цэргийн дээд түвшний хурлаар эдгээр системийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн Зеленский ердийн “Шахед” дронуудыг Украины агаарын хамгаалалтын систем 90-ээс дээш хувийн түвшинд устгаж буй ч пуужинт хувилбарууд илүү хурдан тул тэдгээрийг таслан зогсоох нь илүү хүндрэлтэй байгаа талаар дурджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI