Үндэсний шигшээ багийн тамирчид ОУХМ Б.Буянтүшиг, Б.Оюун-Эрдэнэ нар “Aichi-Nagoya 2026” зуны XX Азийн наадамд 70 метрийн зайд харвадаг холимог багийн төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Тэд урьдчилсан харвааны 2x72 сум, 70 метрийн зайнд нийт 1337 оноо авч, есөн жилийн турш хадгалагдсан улсын рекордыг шинэчилсэн байна. Мөн Б.Оюун-Эрдэнэ 661 оноо авч, өөрийн улсын рекордыг давтсанаар ОУХМ цолны болзол хангав.
Монголын холимог баг хасагдах шатанд Узбекистаны багтай өрсөлдөж, 6:2-ын харьцаагаар ялалт байгуулснаар тэмцээний шигшээ наймд шалгарсан байна.
Ийнхүү Монголын харваачид Азийн наадамд улсын рекордоо шинэчилж, медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.