Хотын дарга Х.Нямбаатар үзэл бодлоо цахим хуудсаараа чөлөөтэй илэрхийлсээр ирсэн. Тэрбээр энэ удаа чамгүй ёжтой пост нийтэлжээ.

Түүнд "Хассуурийн Ганхуягийг бараг би хөтөлж улс төрд оруулсан хүний нэг. MCS ийн Ухаа худагийн оператераар ажилладаг хүн шүү дээ.

Сүүлийн 30 жилийн улс төрийг MCS Оджаргал, Golomt Баясгалан, TBD Эрдэнэбилэг 3 л найруулсан. Гэвч найруулгыг О бид 2 өөрчилсөн. Энэнд худалдагсан мань күк үхтлээ хилэгнэжээ. Эзнээ хамгаалах нь Хассуурийн Ганхуяг ийн дюти.

Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа). Учралаар намайг хусуулсан. Шагнал Оюутолгойн эрчим хүчний тендер.

Огцрох амархан MCS, Save Tuul MCS, Graph MCS, Newsroom MCS, Отгонтөгс MCS, Нямсүрэн MCS, Хариад Уянга MCS, Лут-Очир MCS, Элийрэгч MCS, Галзуурсан Шинээ (Энэ онцгой хүн Жавхлангаас мөнгөө авна Хурцаас чиглэлээ авдаг) бас MCS.

Сангийн сайд асан Б.Жавхлан MCS-тэй хамт Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг. Би муу ч сайн ч ХЗДХ н сайд байсан шүүдээ. Эрлийз Болдбаатар MCS. Эрлийз Оргил (нас нь 55 тай, ээж нь УИХ-ын гишүүн байсан. Насаараа ээжээрээ тэжээлгээд, ээж дийлэхээ байсан. Нэг хэсэг кино рекламанд тоглож үзсэн бараагүй ээ. Одоо Учралыг хөхөж байгаа, тэжээлгэж байгаа MCS.

Би яагаад MCS гээд байгаа вэ? Баянхонгорт асар том алтны уурхай эхлүүлж байна. Тэр уурхайг анхаарлын төвд аваачихгүй гэж бүтэн ажиллаж байгаа. күк зүгээр яг одоохондоо дүр.

Аааааааа тийм, MCS сая Оюутолгойн сэргээгдэх эрчим хүчний тендерээр шагнагджээ. Баяр хүргэе" гэжээ.