ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль нар 2022 оноос хойш анх удаа нүүр тулан уулзжээ.

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалт есдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд, НҮБ-ын төв байранд болжээ. Хоёр сайд гар барин мэндэлж, уулзалт ойролцоогоор 20 минут үргэлжилсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, уулзалтаар Украины нөхцөл байдал болон Орос, Германы хоёр талын харилцаа зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн Оросын талын мэдээллээр уулзалтыг Германы тал санаачилсан байна.

Германы талын байр суурийн тухайд Вадефуль өмнө нь олон нийтэд илэрхийлж байсан Германы Засгийн газрын байр суурийг уулзалтын үеэр дахин баталсан талаар Оросын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Энэ нь хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын 2022 оны нэгдүгээр сараас хойшхи анхны уулзалт болж болсон байна. Тухайн үед Сергей Лавров Москвад Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербоктой уулзаж байсан аж.

Вадефуль есдүгээр сард Германы Засгийн газрын төлөөлөгчийн хувиар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний долоо хоногт оролцохоор Нью-Йоркт очжээ. Германы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тэр үеэр НҮБ-ын хүрээнд олон улсын аюулгүй байдал, тогтвортой олон улсын дэг журам болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: РИА Новости, ТАСС, DW