Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  

2026 оны есдүгээр сарын 27-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөсөө 5-7 градусаар хүйтэр, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөх шөнөөсөө 9 градусаар хүйтэрч, өдөртөө +12...+14 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөсөө 7 градусаар хүйтэрч, өдөртөө +11...+13 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦАГ АГААР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР