NBA-гийн “Голден Стэйт Уорриорз” багийн холбон тоглогч Стефен Карри гэрээгээ дахин хоёр жилээр сунгасан талаар тус клубын хэвлэлийн алба мэдээлжээ. ESPN-ийн мэдээлснээр, Карри шинэ хоёр жилийн гэрээгээрээ 116 сая ам.долларын цалин авах аж.

Өдгөө 38 настай Стефен Карри NBA-гийн дөрвөн удаагийн аварга бөгөөд 2015, 2017, 2018, 2022 онуудад аваргын цом хүртсэн байна. Тэрбээр мэргэжлийн карьерынхаа туршид зөвхөн “Голден Стэйт”-ийн төлөө тоглож байгаа аж.

Карри NBA-ийн улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) хоёр удаа 2015, 2016 онд шалгарч байсан бол плей-оффын финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (Finals MVP) 2022 онд нэг удаа тодорчээ.

Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо тэрбээр Дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа 2010, 2014 онд түрүүлж, 2024 оны Олимпын наадмаас алтан медаль хүртсэн байна.

Өнгөрсөн улирлын NBA-гийн үндсэн тэмцээнд “Голден Стэйт” Баруун бүсийн 10 дугаар байр эзэлсэн бөгөөд плей-оффт шалгарч чадаагүй. Тус баг плей-ин тэмцээнд “Финикс”-т хожигдсоноор улирлаа дуусгажээ.

Эх сурвалж: TASS