Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр автомашингүй өдрийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Төрийн ордон, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам, мөн Энхтайвны гүүрний хойд уулвар хүртэлх замын хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хаагаад байна.

Хязгаарлалтын бүсээс машин гаргахгүйгээс гадна цахилгаан скүүтэр, мопед, суррон, цахилгаан дугуйтай иргэдийг энэ бүсэд оруулахгүй. 14 дэх жилдээ зохион байгуулж буй авто машингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрутыг дээрх цагт түр хугацаагаар өөрчилжээ.

Томоохон зах, худалдааны төв өнөөдөр хэвийн ажиллана. Авто замын хөдөлгөөнийг хааж байгаа нь иргэдийг дуу чимээгүй, агаарын бохирдолгүй тайван орчинд алхах, гүйх нөхцөлийг бүрдүүлдэг билээ.