АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ганцаарчилсан уулзалтаа өндөрлөж, хоёр улсын албан тушаалтнуудын оролцоотой өргөтгөсөн хэлэлцээг Цагаан ордны Зууван танхимд эхлүүлжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Хэлэлцээнд Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн, Гадаад хэргийн сайд Ван И, түүний орлогч Ма Жаосюй, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Ци, Худалдааны сайд Ван Вэньтао, АНУ-д суугаа Хятадын Элчин сайд Се Фэн нар оролцож байгаа аж.
Харин АНУ-ын талаас Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Худалдааны сайд Ховард Латник, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар хэлэлцээнд оролцож буй аж.
Ши Жиньпин есдүгээр сарын 23-нд АНУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд Дональд Трамп түүнийг Вашингтоны ойролцоох Эндрюсийн цэргийн баазад онгоцны буудал дээр нь өөрийн биеэр угтан авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын төр, засгийн тэргүүнийг онгоцны буудал дээр биечлэн угтах нь ховор тохиолддог. Өмнө нь ийм ёслолоор угтаж байсан гадаадын удирдагчдын нэг нь ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Никита Хрущев байжээ.
Хрущевыг 1959 оны есдүгээр сарын 15-нд мөн Эндрюсийн цэргийн баазад тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр өөрийн биеэр угтан авч байсан байна.
Си Жиньпиний АНУ-д хийж буй төрийн айлчлал есдүгээр сарын 25-нд өндөрлөх юм. Харин Дональд Трамп энэ оны тавдугаар сарын 13-15-нд БНХАУ-д айлчилсан байна.
Эх сурвалж: TASS