ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадамд одоогийн байдлаар жүдо, чөлөөт бөх, ширээний теннисний төрлөөр манай тамирчид 27 медаль авчээ. Тодруулбал, найман алт, зургаан мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,

Жүдо бөхийн охидын 48 кг-ын жинд Б.Энэрэл, А.Ануужин нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн чөлөөт бөхийн охидын 39 кг-ын жинд Э.Мөнгөнсолонго, 54 кг-д Б.Удвал, 58 кг-д Ц.Гэрэл, 62 кг-д Ц.Нандинболор, хөвгүүдийн 55 кг-д Ц.Ганхүсэл, 65 кг-д М.Шагайхүү нар түрүүлж, алтан медаль зүүжээ.

Монголын багийн медалийн салхийг ширээний теннисчид хагалсан бөгөөд багийн төрөлд хөвгүүд, охидын баг тус бүр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.