ОХУ-ын Зэвсэгт хүчний Киев хотод өгсөн цохилтын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Энэ талаар Украины нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко пүрэв гарагт буюу есдүгээр сарын 24-ний шөнө Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүний хэлснээр, шархадсан хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Киевийн Дарницкий дүүрэгт пуужингийн хэлтэрхий замын зорчих хэсэгт унасан байна. Соломенский болон Подольскийн дүүргүүдэд пуужингийн хэлтэрхийнүүд хүн амьдран суурьшаагүй барилга байгууламжийн бүсэд унажээ.
Харин Днепровский дүүрэгт пуужингийн хэлтэрхийнүүд 16 давхар орон сууцны болон хувийн орон сууцны хашаанд, мөн захиргааны зориулалттай барилгад унасан байна. Мөн хувийн эзэмшлийн хашаа, байшингууд өртөж, нэг байшинд эвдэрсэн байна.
Кличко: Подольскийн дүүрэгт пуужингийн хэлтэрхий төрөх эмнэлгийн дэргэдэх автомашины зогсоолд унажээ
Подольскийн дүүрэгт пуужингийн хэлтэрхий төрөх эмнэлгийн дэргэдэх автомашины зогсоолд унажээ. Үүний улмаас хэд хэдэн автомашин шатсан байна. Мөн барилгын цонх болон фасадын хэсэг гэмтжээ.
Кличко "Урьдчилсан мэдээллээр, эмнэлгийн байгууллагад хүн бэртэж гэмтээгүй аж. Үүнээс гадна ойролцоох клинико-оношилгооны төв мөн хохирол амссан" гэж нэмж мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW