Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цагдаагийн алба хаагч иргэд рүү галт зэвсгээр буудсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал тус сумын нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийн дагуу холбогдох байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Одоогийн байдлаар буудах ямар шалтгаан нөхцөл болсон, цагдаагийн алба хаагч хэн рүү хэдэн удаа буудсан, галт зэвсгээр буудсан нь хуульд нийцсэн эсэх болон хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Сүхбаатар сум болон бусад сумдын нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаараар хүлээн авдаг аж.
\Дээрх асуудлаар цагдаагийн байгууллагаас албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.