Гүржийн нийслэл Тбилиси хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас есөн тамирчин оролцох юм. Тодруулбал, J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд олон улсын хэмжээний Т.Сувд-Эрдэнэ, +70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Туруунаа, эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, +95 кг-д Д.Ганбат, П.Эрдэнэбилэг нар өрсөлдөх ажээ.
Тус тэмцээний J2 ангиллын эмэгтэйчүүдийн +70 кг-д Б.Наранцацралт, эрэгтэйчүүдийн 81 кг-д Э.Даваадагва нар барилдах юм байна. Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нар удирдаж буй аж.
Тэмцээний жингийн үзлэг, сугалааны үйл ажиллагаа энэ сарын 24-нд бөгөөд ДАШТ энэ сарын 28-нд өндөрлөх юм.
Нэмж өгүүлэхэд, пара жүдочдоос ДАШТ-ээс олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа мөнгө, хүрэл хүртэж байсан бол эрэгтэйчүүд өнгөрсөн жил багийн төрөлд хүрэл медаль зүүж байлаа.