ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын сонгуулийн саналын хуудсын 64.98 хувийг тоолоход “Нэгдмэл Орос” нам 57.70 хувийн саналтайгаар тэргүүлж байна гэж тус улсын Сонгуулийн төв хороо мэдээлжээ.
Урьдчилсан дүнгээр, ОХУ-ын Коммунист нам 13.87 хувь, Либерал ардчилсан нам 8.65 хувь, “Шинэ хүмүүс” нам 7.92 хувь, “Шударга Орос” нам 5.08 хувийн санал тус тус авчээ.
Төрийн Дум нийт 450 суудалтай бөгөөд олонхыг бүрдүүлэхийн тулд дор хаяж 300 суудал авах шаардлагатай. Харин “Нэгдмэл Орос” болон бусад улс төрийн намууд Төрийн Думд хэдэн суудал эзлэх нь санал тоолох ажиллагаа бүрэн дууссаны дараа тодорхой болох ажээ.
Эх сурвалж: TASS