МИАТ ТӨХК-иас нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдэгдэл гаргав. Тодруулбал, хар салхины улмаас 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр болжээ.

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр:

-OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна.

-OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдож мэдээлэл авч болох юм байна. МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгч нартаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг хүсэв.