2026 оны есдүгээр сарын 21-нээс 27-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 21-нд: Дэлхийн энх тайвны өдөр тохионо.

9 дүгээр сарын 21-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэлнэ.

9 дүгээр сарын 21-нд: Байгаль орчныг хамгаалах өдрүүд тохионо.

9 дүгээр сарын 21-нд: Уран бүтээлч С.Баярбаатарын "Сэтгэлийн аяс" үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

9 дүгээр сарын 22-нд: Австралийн Холбооны Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

9 дүгээр сарын 22-25-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй Өвөрмонголын XIV соёлын өдрүүд болно.

9 дүгээр сарын 23-нд: "Хятад орныг танин мэдэх" Өвөрмонголын XIV соёлын өдрүүдийн нээлт Улаанбаатар зочид буудалд болно.

9 дүгээр сарын 25-нд: Морин хуурт зориулсан бүтээлийн тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.

9 дүгээр сарын 25-27-нд: Монгол Улс-ын БНХАУ-тай хиллэдэг Байтaг авто замын боомт, Хавирга, Булган, Ханги, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр зэрэг авто замын боомтыг түр хаана.

9 дүгээр сарын 26-нд: “Эв Монгол” клубийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлт болно. 

9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохионо.

9 дүгээр сарын 27-нд: Био энергийн судалгаа, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.

Орон нутагт:

9 дүгээр сарын 21-24-нд: Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ.

9 дүгээр сарын 22-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын номын баяр болно.

9 дүгээр сарын 25, 26-нд: Архангай аймгийн төв Цэцэрлэг суманд “Архангай түншлэл-2026” үзэсгэлэн худалдаа болно.

Хилийн чанадад:

9 дүгээр сарын 21-нд: Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол-Канадын бизнес форум"-ыг Торонто хотноо 4 дэх жилдээ зохион байгуулна.

9 дүгээр сарын 22-25-нд: БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болно.

-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.