Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын Бразил жигүүрийн тоглогч Рафинья улирал эхэлснээс хойшхИ эхний найман тоглолтод оруулсан гоолын тоогоороо клубын шинэ рекорд тогтоолоо.
Есдүгээр сарын 19-нд Испанийн Ла Лигийн тоглолтоор “Барселона” талбайдаа “Севилья”-г 3:1-ийн харьцаагаар хожсон бөгөөд уг тоглолтод Рафинья гурван гоол оруулжээ. Ингэснээр тэр улирлын эхний найман тоглолтод буюу бүх тэмцээнийг нийлүүлэн тооцоход 14 гоол оруулсан байна.
Рафинья “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн аварга цолыг дөрвөн удаа хүртсэн домогт тоглогч Сесар Родригесийн рекордыг давжээ. Родригес 1948/49 оны улирлын эхний найман тоглолтод 13 гоол оруулж байсан аж.
Ла Лигт ч мөн гайхалтай үзүүлэлттэй
Рафинья Испанийн аварга шалгаруулах тэмцээний эхний долоон тойрогт 12 гоол оруулаад буй юм. Ла Лигийн түүхэнд улирлын эхний долоон тоглолтын дараа түүнээс илүү гоол оруулсан хоёрхон тоглогч бий:
Эстебан Эчеварриа — 14 гоол, 1943/44 оны улирал
Криштиану Роналду — 13 гоол, 2014/15 оны улирал
Рафинья — 12 гоол, 2025/26 оны улирал
Рафиньягийн “Барселона”-д өнгөрүүлсэн замнал
Рафинья 29 настай бөгөөд 2022 оноос “Барселона”-гийн төлөө тоглож байна.
Каталон клубын бүрэлдэхүүнд тэр:
🏆 Испанийн аварга — 3 удаа
🏆 Испанийн Супер цом — 3 удаа
🏆 Испанийн цом — 1 удаа хүртсэн.
Мөн 2024/25 оны улиралд Аваргуудын лигийн шилдэг мэргэн бууч болсон билээ.
Эх сурвалж: TASS