Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

2026 оны есдүгээр сарын 19-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Энэ сарын 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөс 4 градусаар сэрүүсэж, +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж, 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж, 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР