Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
2026 оны есдүгээр сарын 18-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Энэ сарын 18-ны өдөр Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 6-8 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө 1.5-3.0 мм бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө 2.0-5.0 мм бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР