Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо "Хэнийг ч зохион байгуулалтайгаар яаж ч бузар гүтгэлэг доромжлолоор гутаан дэвсэлж болдог вэ гэдгийг мэдэрлээ Бид гэр бүлээрээ зүрхээ ураад, нулимсаа залгиад улам хүчтэй болж тэнхээтэйгээр даваад гарна.
Охиныг минь гутаан доромжлохдоо хийгээгүйг хийсэн болгож, энэ хорвоод төрөөгүй хүүхдийг төрүүлж, бүр ДНК шинжилгээ шаардан гүтгэхэд эх хүний хувьд тэвчээрийн хязгаар тасрах шиг болов.
Дараагийн увайгүй гүтгэлэг доромжлол яаж зохион байгуулагдахыг таашгүй‼️Дараагийнх нь хэн ч байж болох нь ээ. Та бид адилхан хүн. Нулимсны амт, сэтгэлийн өвдөлт ижилхэн.
Гэхдээ, цаг хугацаа бол сүү юм аа. ҮНЭН ЯЛНА.
Эхийн сэтгэлээр үрийнхээ, ханийнхаа итгэл сэтгэлийг ариулъя. Санаанд үл багтам улс төрийн зохион байгуулалттай бузар гүтгэлэг Монголын бүх сайхан гэр бүлээс хол байг ээ" гэжээ.