Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

2026 оны есдүгээр сарын 12-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд сумд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо, 12-ны өдөр Өвөрхангай, Дорнодын зарим сумд, Хэнтий, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР