НЭМЭЛТ: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/-ийг хэлэлцэж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр hуулийн төсөлтэй холбоотой танилцуулгыг хийв. Тэрбээр “НӨАТ нь сүүлийн 10 жилд дунджаар төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөгт хүрээд байна.

Өнгөрсөн жил баталсан НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж эхлэх үед төсвийн орлого 1.8 их наядаас 2.5 их наяд төгрөгөөр буурахаар байна. Мөн 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардлын хэрэгцээ өндөр байгаа энэ үед төсвийн орлого огцом буурахаар байгаа нь төсвийн тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болж байна.

Өөрөөр хэлбэл, цаашид төсвөөс санхүүжүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтуудыг зогсоох, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх боломж хумигдах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудад төрийн үйлчилгээний чанар хүртээмж муудах эрсдэл дагуулахаар байна” гэв.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026 оны тавдугаар  сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

ПҮРЭВ ГАРАГ /2026.05.14/

 

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·Цусны донорын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн  2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар  2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй  танилцах тухай

·“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл           /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90  минут/

· ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90  минут/

·Бусад

10.00

“Их хуралдай”