Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тээвэрлэж явсан онгоц Молдаваас Осло руу нисэх замдаа дроны цохилтод өртөх дөхсөн" гэж мэдэгджээ.
Тэрбээр NRK телевизэд ярилцлага өгөхдөө “Түүний онгоц Молдаваас хөөрөх үедээ нисгэгчгүй нисэх төхөөрөмжид өртөх дөхсөн. Энэ нь түүнд тулгарч буй бодит нөхцөл байдал юм” гэж хэлсэн байна.
Гэвч Стере энэ мэдээллийг ямар эх сурвалжаас авсан талаар тодорхой хэлээгүй бөгөөд тухайн нисгэгчгүй нисэх төхөөрөмж хэнийх байсан, онгоцонд хэр ойртсон зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг мөн өгөөгүй ажээ.
NRK телевиз Норвегийн Ерөнхий сайдын ажлын алба болон Зеленскийн ажлын албанаас нэмэлт мэдээлэл, тайлбар хүссэн боловч одоогийн байдлаар хариу аваагүй байгаа юм байна.
Зеленский яагаад Ослод очсон бэ?
Зеленский өчигдөр Норвегийн нийслэл Осло хотод урьдчилан зарлалгүй айлчлахаар хүрэлцэн очжээ. Тэрбээр наймдугаар сарын 29-нд нас барсан Норвегийн хаан Харальд V-ийн оршуулгын ёслолд оролцохоор ирсэн байна.
Хаан Харальд V-ийн хүү хаан ширээг залгамжилж, төрийн ёслолын нэрээр Хокон VIII хэмээх нэрийг авсан бөгөөд есдүгээр сарын 1-нд парламентын өмнө тангараг өргөжээ.
Үүний зэрэгцээ Investornytt хэвлэлд мэдээлснээр, Зеленский Норвегийн хаан Харальд V-ийг гашуудаж буй энэ үед Ерөнхий сайд Йонас Гар Стеретэй уулзахдаа Украинд цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI