Григорийн тооллын жилийн 134 дэх (өндөр жил бол 135 дахь) өдөр юм.
Мөн он дуустал 231 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
1264 - Левес орчимд Английн хаан III Хенри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.
1607 - Виржиниа мужийн Жеймстаун хот Английн колони болов.
1610 - Францын хаан IV Анри халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр Францын хаан ширээнд XIII Луй суусан юм.
1643 - 33 жилийн өмнө Францын хаан ширээнд суусан XIII Луй хаан ширээнд суусан өдрөө нас нөгчив. Түүний хүү дөрвөн настай XIV Луй Францыг захирах болсон билээ.
1747 - Финистрье хошууны эхний тулаанд Адмирал Жорж Энсоноор удирдуулсан Британийн флот Францын тэнгисийн цэргийн хүчийг буулган авав.
1787 - АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.
1800 - АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлэх үйл явц эхлэв.
1863 - Америкийн иргэний дайн: Жексоны тулаан эхэлжээ.
1870 - Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нелсоны коллежид болсон юм.
1913 - АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.
1925 - Алдарт зохиолч Виржиниа Вүүльфийн "Далловей хатагтай" зохиолоо хэвлэлтээс гаргажээ.
1931 - Шведийн Адален хотод эрх ашгаа хамгаалахаар тэмцсэн ажилчдын жагсаалыг тараах зорилгоор Шведийн цагдаагийн газар ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр зэвсэггүй таван иргэн амиа алджээ.
1935 - Филиппин улсын Үндсэн хуулийг ард иргэд нь хүлээн зөвшөөрөв.
1939 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы нисэх хүчин Роттердам хотыг бөмбөгдөв.
1948 - Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр Засгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
1955 - Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
1961 - Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
1973 - АНУ задгай сансар дахь анхны сансрын станцыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
1988 - АНУ-ын Кентаки мужийн Карролтон хотын сүмийн сургуулийн автобус буруу замд орсноор осолдож 27 сурагч амиа алдав.
2004 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлхийг дэмжив.
2012 - Балба улсад нисэж явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
1657 - Энэтхэгийн эзэн хаан Самбхажи (1689 онд нас барсан)
1710 - Шведийн хаан Адольф Фредерик (1771 онд нас барсан)
1879 - Олимпын мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Фред Энгллехардт (1942 онд нас барсан)
1907 - Пакистаны хоёр дахь Ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан)
1909 - Олимпын аварга, мөнгөн медальт Английн гүйгч Годфрай Ремплинг (2009 онд нас барсан)
1922 - Хорватын анхны Ерөнхийлөгч Франио Тучман (1999 онд нас барсан)
1942 - Олимпын аварга, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан)
1943 - Исландын тав дахь Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон
1944 - "Оддын дайн" цувралын зохиогч, "Лукас Фильм"-ийг үндэслэгч Жорж Лукас
1952 - Алдарт "Ирээдүй рүү буцсан" нь киноны найруулагч Роберт Земекис
1959 - Лихтенштений ес дэх Ерөнхий сайд Маркус Бухель
1969 - Академий наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Кейт Блэншетт
1978 - Уругвайн хөлбөмбөгч Густаво Варела
1984 - Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Закерберг
1993 - Хүүхдийн "iCarly" цувралын од, жүжигчин Миранда Косгроу
Нас барсан алдартнууд
649 - Ромын пап I Теодоре
964 - Ромын пап XII Йон (927 онд төрсөн)
1470 - Шведийн хаан VIII Чарльз (1409 онд төрсөн)
1610 - Францын хаан IV Анри (1553 онд төрсөн)
1643 - Францын хаан XIII Луй (1601 онд төрсөн)
1912 - Данийн хаан VIII Фредерик (1843 онд төрсөн)
1919 - Хүнсний алдарт "Хайнц" компанийг үндэслэгч Хенри Ж.Хайнц (1844 онд төрсөн)
1923 - Францын Ерөнхий сайд Шарль де Фройсине (1828 онд төрсөн)
1943 - Нобелийн Энхтайвны шагналт Хенри Ла Фонтейн (1854 онд төрсөн)
1969 - Олимпын хошой алтан медальт Австралий усанд сэлэгч Фредерик Лейн (1880 онд төрсөн)
1983 - Мексикийн 46 дахь Ерөнхийлөгч Мигел Алеман Валдес (1900 онд төрсөн)
1988 - Нидерландын Ерөнхий сайд Виллем Дрийс (1886 онд төрсөн)
1995 - Нобелийн шагналт Америкийн химич Кристиан Б.Анфинсен (1916 онд төрсөн)
1998 - Америкийн нэрт дуучин, жүжигчин Френк Синатра (1915 онд төрсөн)
2000 - Японы Ерөнхий сайд Обүчи Кейзо (1937 онд төрсөн)
2015 - Америкийн жазз урсгалын сод төлөөлөл Б.Б.Кинг (1925 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Израил Тусгаар тогтнолын өдөр
Парагвай Төрийн далбааны өдөр
Либери Үндэсний эв нэгдлийн өдөр