Европын Комисс Украинаас агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд зориулж хэдэн тэрбум еврогийн шинэ санхүүжилтийн хүсэлт хүлээн авсан байна. Үүнд орчин үеийн Patriot PAC-3 системүүдийн хэрэгцээ мөн багтжээ.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен есдүгээр сарын 2-нд Брюссельд мэдэгдэхдээ, Украины хүсэлтийг ЕХ-ны орнууд хэлэлцэж буй бөгөөд үйл явц “зөв чиглэлд” явж байна гэжээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдол нь ЕХ-ны Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болсон байна.
ЕХ-ны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас гишүүн орнуудыг Patriot системийн пуужин-саатуулагчийн нөөцөө шалгаж, Украинд нийлүүлэх боломжийг судлахыг уриалсан ч шинэ тодорхой үүрэг амлалт авч чадаагүй аж.
Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль мөн зарим улс агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн нөөцтэй хэвээр байгаа тул Украинд шилжүүлэх боломжийн талаар хэлэлцэхийг уриалжээ.
Эх сурвалж: DW