The Spectator сэтгүүлийн нийтлэлч Оуэн Мэттьюс "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины Оросыг ялах боломжтой гэж эндүүрч байна"  хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Мөн Зеленский Оросын цэргүүдийн “удаан боловч тогтвортой урагшилж буй давшилтыг” Киев зогсоож чадна гэж үзэж байгаа нь бас нэгэн эндүүрэл хэмээн нийтлэлд дурдсан байна.

Нийтлэлчийн хэлснээр, өвөл болохын өмнө Украин улс “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нөөц, фронтын шугамд илгээх эрчүүд төдийгүй дайныг цааш үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэргүй болохын ирмэгт хүрээд байгаа аж. 

Үүний зэрэгцээ Мэттьюс Украинд бий болж буй “туйлын таагүй улс төрийн хүчин зүйлсийн нийлбэр”-т анхаарлаа хандуулжээ.

Тэрбээр энэ хүрээнд Украиныг доргиосон авлигын хэд хэдэн дуулиан, Зеленскийн хамгийн ойрын хүрээллийн гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанууд, мөн Украины Аюулгүй байдлын алба (СБУ) болон Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (ГУР)-ын хооронд гарсан, бүр галт зэвсэг ашигласан мөргөлдөөнд хүрсэн зөрчилдөөнийг сануулсан байна.

Түүнчлэн тэрбээр батлан хамгаалахын худалдан авалтын салбар дахь залилан, үрэлгэн зарцуулалт болон үр ашиггүй удирдлага зэрэг асуудлыг онцолжээ.

Эх сурвалж: TASS