АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар есдүгээр сарын 6-ны ням гарагт Украины нийслэл Киевт хүрэлцэн иржээ. Америкийн хэлэлцээчид Польшоос галт тэргээр Украины нийслэлд очсон байна.

Уиткофф, Кушнер нар Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх аж. “Европын үнэн” сонинд мэдээлснээр, АНУ-ын хоёр төлөөлөгчийн хувьд дайныг энхийн замаар зохицуулах асуудлаар ажиллаж эхэлснээсээ хойш Украинд хийж буй анхны айлчлал нь энэ болжээ.

Уиткофф, Кушнер нар өчигдөр Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн. Цагаан ордон уг уулзалтыг “үр дүнтэй, агуулгатай” болсон хэмээн үнэлсэн бол Кремль Украины дайныг зохицуулах асуудал амаргүй хэвээр буйг онцолсон байна.

Вашингтоны эдгээр хэлэлцээчид өмнө нь ОХУ-ын нийслэлд хэд хэдэн удаа айлчилж байв.

Эх сурвалж: DW