ОХУ, АНУ-ын төлөөлөгчид Украины асуудлыг зохицуулах хэлэлцээний дараагийн алхмуудын талаар ярилцсан талаарх мэдээллийг ойрын хэдэн долоо хоногт зарлана гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэнийг Reuters агентлаг есдүгээр сарын 5-нд уламжилжээ.
Түүнчлэн есдүгээр сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын хэлэлцээний төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай Кремльд гурав гаруй цаг уулзсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалт цаг үеэ олсон, хоёр талд ашигтай болсон бөгөөд зөвхөн Украины асуудлаар бус, Орос-Америкийн томоохон хамтын ажиллагааны төслүүдийн талаар ч хэлэлцжээ.
Эх сурвалж: TASS