Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Есдүгээр сарын 6-ны өдөр Өмнөговийн нутаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орж, салхи шуургатай байх тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны есдүгээр сарын 06-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Сүхбаатарын ихэнх сумд, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Булганы хойд, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Өмнөговь, Дорноговийн ихэнх сумд, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР