Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, Владимир Путин Киев хотод хийх цохилтыг гурван хоногийн хугацаанд зогсоох тушаал өгчээ. Түүний тайлбарласнаар, энэ шийдвэр нь Америкийн төлөөлөгчдийн Киев дэх уулзалт, харилцааг зохион байгуулахтай холбоотой аж.

Өнөөдөр Путин Москвад хүрэлцэн ирсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай хэлэлцээ хийх юм байна.

Песковын хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудлыг шийдвэрлэх талаар шинэ санал санаачилга яригдаж байгаа гэж хэлээгүй байна. Тиймээс уулзалт болох хүртэл таамаг дэвшүүлэхгүй байхыг уриалжээ.

Өмнө нь Трамп Москва дахь төлөөлөгчид Украины мөргөлдөөнийг зогсоох санал танилцуулна гэж мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Путин мөн Москва яриа хэлэлцээнд нээлттэй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчидтэй ажиллахад бэлэн болохоо илэрхийлжээ.

Орос улс 2025 оны наймдугаар сард Аляскад яригдсан бүх асуудлаар хэлэлцээг сэргээхэд бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байв.

Эх сурвалж: RIA NOVOSTI