АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф, түүний хүргэн Жаред Кушнер нар энэ амралтын өдрүүдэд ОХУ болон Украинд очиж, дайныг зогсоох дипломат хүчин чармайлтыг сэргээхээр төлөвлөж байгаа талаар Axios мэдээлжээ.
Мэдээллээр бол Уиткофф, Кушнер нар есдүгээр сарын 5-нд Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзах, харин есдүгээр сарын 6-нд Киевт очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.
Эдгээр уулзалт нь Орос-Украины дайныг дипломат аргаар зохицуулах, өмнө нь зогсонги байдалд орсон хэлэлцээг дахин идэвхжүүлэх зорилготой гэж мэдээлж буй юм.
Гэхдээ айлчлалын товыг Москва, Вашингтон албан ёсоор бүрэн баталгаажуулаагүй байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Уиткофф, Кушнер нарын айлчлалын талаар одоогийн байдлаар мэдэгдэл хийхээс татгалзаж, уулзалтууд бодитоор болох үед мэдээлэхээ хэлжээ.
Мөн өнөөдрийн хамгийн сүүлийн мэдээллээр Киевт хийх айлчлалын төлөвлөгөө өөрчлөгдөж болзошгүй гэх мэдээлэл гарсан байна.
The Kyiv Independent эх сурвалжаасаа иш татан, аюулгүй байдлын нөхцөлтэй холбоотойгоор Уиткофф, Кушнер нарын Киевийн айлчлалын өөр хувилбаруудыг хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ.
Эх сурвалж: TASS, THE KIEV INDEPENDENT