Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ-ын нисгэгчгүй онгоц 2026 оны есдүгээр сарын 4-ний өдөр Украины нийслэл Киев хотын төвд Украины Аюулгүй байдлын алба (УАБА)-ны төв байрны барилгад цохилт өгсөн" гэж мэдэгдэв.

Зеленскийн мэдээлснээр, дрон нь УАБА-ны үүрэг гүйцэтгэгч дарга Олександр Покладын өрөө рүү шууд чиглэсэн байна. Украины "Українська правда" сонины мэдээллээр, цохилт болох үед Поклад өөрөө өрөөндөө байгаагүй. Цохилтын дараа барилгад гал гарч, онцгой байдлын албаныхан ажиллажээ.

Энэхүү халдлага нь Киевийн төвийн Володимирська гудамжинд, Софийн сүмийн ойролцоо болсон бөгөөд тухайн бүс нь хотын түүхэн төв аж. Зеленский Покладтай халдлагын дараа ярилцаж, ОХУ-ын эсрэг “мэдэгдэхүйц, зохих бөгөөд боломжтой бол тэнцүү хариу” бэлтгэхийг даалгасан гэж мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Оросын тал УАБА-ны төв байранд болсон энэ цохилтын талаар олон нийтэд албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: DW