"Номин Холдинг" ХХК-ийн охин компани "ДрагонФлай Хэли" ХХК Монголын Иргэний нисэхийн дүрмийн 141 дүгээр шаардлагыг бүрэн хангаж, Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээгээ гардан авч, Монголд анх удаа нисгэгч бэлтгэх сургалтыг албан ёсоор эхлүүлсэн байна.

Хувийн нисгэгчийн үнэмлэх олгох сургалт (Private Pilot License) нь олон улсын нисэхийн стандартын дагуу явагдах бөгөөд онол, дадлагыг хослуулсан үндсэн хөтөлбөр ажээ. Сургалтыг англи хэл дээр явуулах бөгөөд нисэхийн салбартаа мэргэшсэн, туршлагатай гадаад багш заах ба мэргэжлийн нисгэгчийн ур чадварыг олон улсын жишигт хүргэх аж.

Сургалтад BELL 505 болон Robinson R44 нисдэг тэргүүд ашиглах юм байна. Амжилттай төгсөгчдийг ажлын байранд зуучлан, олон улсад ажиллах боломж нээлттэй байдаг нь энэ сургалтын давуу тал ажээ.

Холбоо барих утас: 89889945