Есдүгээр сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулахаар болжээ.
Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль бөгөөд оролцох иргэдийг бүртгэж эхэлсэн байна.
Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулна. Харин бүртгэлийн хураамж нь 29,000-100,000 төгрөг байх аж.
Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
