Аргентины шигшээ багийн довтлогч асан Вальтер Пераццо “Сан-Лоренсо” клубын түр дасгалжуулагчаар томилогджээ. Тус клуб Нестор Гороситогийн байнгын залгамжлагчийг эрэлхийлж байгаа аж.
Пераццо бямба гарагт Аргентины Клаусура тэмцээний хүрээнд талбайдаа “Тальерес Кордоба”-г хүлээн авах тоглолтод багаа удирдан ажиллана.
“Сан-Лоренсо” клуб өнгөрсөн мягмар гарагт “Институто Кордоба”-д талбай дээрээ 0:1-ээр хожигдсоны дараа Гороситог үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг ялагдлын дараа Буэнос-Айресийн баг 15 багтай А бүсийн хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдсэн.
Аргентины хэвлэлүүдийн мэдээлснээр, багийн шинэ дасгалжуулагчийн албан тушаалд Карлос Тевес, Рубен Дарио Инсуа, Густаво Кинтерос, Луис Субелдиа нарын нэр яригдаж байгаа аж.
“Сан-Лоренсо” нь Аргентины хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубуудын нэг бөгөөд 118 жилийн түүхэндээ дээд дивизионы 15 удаагийн аварга, мөн Копа Либертадоресын нэг удаагийн аварга болж байжээ.
Эх сурвалж: XINHUA