Ерөнхий боловсролын сурагчдын "Их нүүдэл" шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болсон. 

Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдэд оюуны чадамж (IQ)-аас илүүтэй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар (EQ) чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадварыг олгодог. 

May be an image of newsroom and text

Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь "суралцахуйд суралцсан", төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадварыг эзэмшүүлдэг.

May be an image of chess

Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн төлөөллүүд оролцож байна. Олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах "Оюуны их нүүдэл" ийнхүү эхэлж байна.

May be an image of one or more people